Download Chereads APP
Chereads App StoreGoogle Play
Chereads

Ghost:RECON Монгол

🇲🇳DarkLinkMN
--
chs / week
--
NOT RATINGS
4.3k
Views
Synopsis
2057 он. Техник Технологи сайтар хөгжиж, хүн болгон шинжлэх ухаанд итгэдэг болсон үе. Сүнс чөтгөр бол мухар сүсэг гэдэгт бат итгэдэг. Гэвч сүнс чөтгөрүүд байдаг бол яах вэ? Тэд хүмүүст халддаг уу? Тэднийг хэн анхаардаг вэ? Энэ бүхэн нууцлаг юм.
VIEW MORE

Chapter 1 - 1-р хэсэг. "Сурагч хүү"

2057 он 2-р сарын 25.

Шинэ Азийн 37-р бүс. A2 хот.

А2-ын нэрт ахлах сургууль. 2:50 PM

- Дэлхийн 3-р дайнаас хойш хүн амын 60% нь буюу 4.5 тэрбум хүн үгүй болсон юм. Үүнд олон улс үндэстэн үгүй болсон бөгөөд ганц хүчирхэг үндэстэнгүүд нийлж энхийг тогтоож чадсан билээ. Зарим жижиг улсууд ч бас хүчирхэг улсуудын холбоон доор байсны улмаас үлдэж чадсан байдаг. Үүнд жишээлбэл Гүрж, Чех, Тайланд, бас мөхөх шахсан Монгол. Энэ ангид тэр ховор хүмүүсийн нэг байдаг байх аа. Эрхэм Батбаяр. За хичээлдээ эргэн оръё. 2038 онд НҮБ дайнд чухал үүргийг үзүүлэхээс бус дайн өдөөсөн гэх үзлээр татан буугдаж оронд нь Дэлхийх Нэгдсэн Засгийн Газар ДНЗГ байгуулагдсан юм. ДНЗГ байгуулагдсанаас хойш дэлхийг бүх улс орныг удирдан, нэг бүхэл орон болгож, бүх орныг англи хэлээр ярьж нэвтрэлцэх шийдвэрийг гаргасан юм. Үүний үр дүнд их эсэргүүцлийг дагуулсан болохоор үндэстэн хоорондоо өөрсдийн хэлээр ярьж болно гэсэн эцсийн шийдвэрт хүрсэн юм.

-Уйтгартай юм аа. Хичээл хурдан тараасай.

-Чи өнөөдөртөө буудалцахгүй юм уу? Чи сая сүүлийн үеийн VRD(Virtual Reality of Dream) төхөөрөмж авсан биз дээ?

- Ууг нь тэр тоглоомд авсан юм аа. Өнөөдөр дайралт хийнэ гэсэн болохоор амжихгүй нь.

- Тэр тоглоом чинь нөгөө ид шид, бурхан чөтгөр гэсэн MMO(Massive Multiplayer Online) тоглоом байдаг биздээ. Тэрний оронд яг IRL(In Real Life) шиг буудалцаантай тоглоом тогловол зүгээр дээ.

- Хүн хүний сонирхол өөр. Надад лав тэр тоглоом гоё санагдаж байна.

- Нээрээ чиний тэр сэлмээр тулалдаж байгааг харсан, яг сэлэмчин шиг байсан шүү.

- Тийм. Нөгөө ноднин жил төгссөн Ямазаки, Ли Шэн шиг сэлмээр гаргууд байсан. Хаана тэгж тулалдаж сурсан юм.

- Янз янзын бичлэг үзсээр байгаад нэг мэдэхэд л сурсан.

- Азиуд юм сурахдаа дороо сурчихдаг, амар юм аа. Сицел бид хоёр бол тэгээд их юм болно шүү дээ.

-Сецил Грент, Амгалан Батбаяр яриагаа болиорой.

Монголчууд анх Эцгийнхээ нэрээр овголдог байсан бол ДНЗГ-ийн нэгдсэн дэглэмийн бодлогоос болж Европ шиг оноож өгсөн нэр эхэнд, сүүлд удмын овог буюу тухайн үед байсан овгоор гэр бүл удмаараа овголох болсон.

Завсарлагааны ая дуугарав.

-За энэ хүрээд хичээл дууслаа. Энэ сэдэв шалгалтанд орж ирнэ шүү. Сайн давтаарай. Дараагийн сэдэв шинэ бүс орон болон хотуудын талаар шүү...

6:37 PM

...Өрөөндөө орж ирэн хувцсаа солиод, гал тогооноо авчирсан хоодоо идэн, шилэн утсаараа сошиал ухан сууна.

- Амгаа чи ирсэн үү? Хаагуур хэсэж яваад ирэв гээд эгч нь орж ирэн:

- Бас өрөө рүүгээ идэх уух юм аваад орчихсон уу? Чамд хэд хэлэх юм. Ядаж гал тогоондоо идээд сурчих л даа.

- За, за. Мэдэж байгаа.

- Чиний энэ байж байгаа чинь гэж. Өнөөдөр орой Алтансүхийнхэн ирнэ гэсэн шүү.

-За. Тийм байхаа хөргөгч дүүрчихсэн байсан.

- Чи сая авчихсан байсан ундааг уучихаж байгаа юм уу?! Наад ундаагаа яваад ир!...

Дэлгүүрт 7:12 PM

"Ганц ундаа ууж байхад нэмж олныг авхуулдаг нь юув дээ. Захиалж болох байтал хөөж гаргадаг нь бас юув дээ. Алтансүхийнхэн ирнэ гээд бөөн юм болж байх шив" гэж бодон кассны робот дээр очив.

- Нийт 300 кредит

Утсаараа төлбөрийн төхөөрөмжинд ойртуулахад төлөгдөж дуусав. Гэр лүүгээ явж байх замд нэгэн гудамжны буланд неон хувцас багтай хүмүүсийг олж харав. Сониуч зандаа хөтлөгдөн араас нь очиж, хананы булангаар шагайж харахад нэг хий зүйлтэй тулалдаад байх шиг. Бодвол багандаа дэлгэц камертай хуучны AR(Augmented Reality) шиг зүйлээр тоглож байлгүй гээд тоолгүй гэр лүүгээ алхлаа.

Гэртээ орж ирэн авсан юмнуудаа хөргөгчиндөө хийгээд өрөө рүүгээ орно. Компьютерээ асаагаад нөгөө шинэ авсан VRD төхөөрөмжөө зүүн тоглоом руугаа орно. Угаасаа зочид ирсэн ч тоох юм биш. VRD хүний бодолд нөлөөлж хийсвэр орчныг харуулан бодлоороо тоглох боломжийг олгодог.

Тоглоом руугаа ороод бүлгэмийнхээ хүмүүстэй нийлж нэг бүлэг болон мангастай тулалдахаар аялалд гарна. 2 цаг болсны эцэст босс мангастай 30 минут тулалдав. Тоглотын үзүүлэлтээр үзүүлсэн цохилтоор тэргүүлэхэд цуг байсан тоглогчид түүнд баяр хүргэнэ.

- Аргагүй л сэлмийн мастер шиг юм аа. Хар шидтэнгүүдийг үзүүлэлтээрээ давлаа шүү дээ...

Гэхдээ түүнд нэг сэтгэлд нь таагүй мэдрэмж төрөв. Урьд нь тийм юм болж байгаагүй. Магадгүй удаан тоглоод ингэж байгаа юм болов уу гэж бодон төхөөрөмжөө унтраана. Доор хүмүүс инээлдэж байгаа нь сонсогдоно...